
Монгол Улсын Ерөнхий сайдын багцаас 3,7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 8000 мкв талбай бүхий, 500 түрээслэгчийн багтаамжтай битүү худалдааны төвийн нээлт, ёслолын тууз хайчлах арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, С.Бямбацогт, Д.Батцогт, ССАЖ-ын сайдхатагтай Ц.Оюунгэрэл, ХАХНХ-ын дэд сайд Э. Тамир, ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдорж, аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, Засаг дарга Д.Цэвээнравдан нарын аймаг орон нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгчид, гүйцэтгэгч компани, иргэд олон нийтийн төлөөлөл оролцсон юм. Энэхүү бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн 6 сард ажил нь эхэлсэн бөгөөд Ус-Орчин ХХК барьж ийнхүү ашиглалтанд хүлээлгэж өгчээ.
Эх сурвалж: mcst.gov.mn