
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн гэж Л.Эрдэнэчимэг гишүүн хэллээ. Өнгөрсөн долоо хоногт СХД-ийн дөрвөн иргэн архинд хордож нас барсан үйл явдал нь энэхүү хуулийг яаралтай гаргах шаардлага байгааг харуулж байна гэж тэрбээр ярив. Хуулинд орж байгаа нэмэлт, өөрчлөлтөөр 18 градусаас дээш хатуулагтай архийг цөөн тооны тусгай дэлгүүрээр худалдаалах юм байна. Ийм нөхцөлд гарал үүсэл тодорхойгүй, акцизгүй, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүн иргэдийн гар дээр очих боломж үндсэндээ хаагдах аж. Найман нэрийн барааны дэлгүүрүүдээр зарагдаж буй хатуулаг өндөртэй архийг өнөөдөр хянах боломж муу байгаагаас эрдэнэт хүний амь хохирох тохиолдолд хүргэж байгаад анхаарал хандуулах цаг болсон гэдгийг гишүүд онцолж байлаа.
Одоогийн байдлаар манай улсад зургаан спиртийн үйлдвэр, 57 архины үйлдвэр байдаг байна. Энэ бүх архины үйлдвэрүүдэд мэргэжлийн хяналтын байгууллагаас хатуу шалгалт мөн явуулах болсноо энэ үеэр дуулгалаа.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (1)