Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Техникийн захуудыг нэг дор төвлөрүүлэхийг НИТХ дэмжлээ

2014-2-28
0
ЖИРГЭХ

p18hrhe1st1olgfjln4aptkk811НИТХ-ын ээлжит 15 дугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар “Авто худалдааны цогцолбор” барьж байгуулах зарим арга хэмжээний тухай хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүцтийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр асуудлыг танилцууллаа.
“Авто худалдааны цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор баталсан бөгөөд “Авто худалдааны цогцолбор” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулсан юм.  Гэхдээ энэхүү аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь өөрөө өөрийгөө санхүүжүүлэн, төсвөөс ямар нэг хөрөнгө авахгүй гэдгийг тэрээр онцоллоо. Шинэ техникийн захын худалдааны чиглэлээр ашиглах зогсоолуудыг түрээслэн бүтээн байгуулалтын хөрөнгө босгох юм. Урьдчилан тооцож байгаагаар талбайг борлуулснаас олох ашиг болох 36,283 тэрбум төгрөгөөр явган хүний зам, үйлчлүүлэгчдийн зогсоол, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, авто машины туршилтын талбайг байгуулна. Мөн авто экспо явагдах цогцолборын барилга, оффисын барилга барих эдэлбэр газрыг Газрын тухай хуулийн дагуу дуудлага худалдаа зохион байгуулж бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм. Эдгээр хөрөнгийг нийслэлийн төрийн санд төвлөрүүлж эргээд ажилчдын цалин болон бүтээн байгуулалтын чиглэлээр зарцуулах юм байна.

Энэхүү цогцолборыг байгуулснаар Улаанбаатар хотод авто худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа газруудыг хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу нэг цэгт төвлөрүүлж, замын хөдөлгөөний ачаалал, агаар болон хөрсний бохирдол зэргийг бууруулах боломжтой гэж үзэж байна.

Одоогоор Улаанбаатар хотод автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг томоохон 9 зах нийт 25 орчим га талбайд ойролцоогоор 7000 автомашины худалдаа эрхэлдэг байна. Үүнээс гадна 26 цэгт 1000 орчим суудлын автомашин, 8 цэгт хүнд даацын 200 гаруй автомашины худалдаа эрхэлдэг газар байдаг байна.
p18hrhe1st5ab1t808igt4v16hg2
СХД-ийн ИТХ-ын тогтоолын дагуу нийслэлийн Засаг даргын захирамжаар “Авто худалдааны цогцолбор” барих зориулалтаар эзэмшүүлэх  СХД-ийн 32-р хороо, 22-ын товчоо орчмын 130 га газрыг урьд нь карерийн зориулалтаар ашиглаж байсан, байгаль орчны үнэлгээ хийсэн бөгөөд зайлшгүй нөхөн сэргээх газар юм байна.

Тиймээс энэ газарт авто худалдааны цогцолбортой хамт 36.7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж хийхээр төлөвлөжээ.

Мөн Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу  СХД-ийн 32-р хороо,  хуучнаар “22”-ын товчоо, Эмээлт орчим нь хотын шинэ дэд төв байхаар төлөвлөж байгаа газар юм.

Монгол Улсын төвийн болон баруун аймгаас ирж байгаа авто замын сүлжээ “Авто худалдаа“-ны цогцолборт шууд хүрэхээс гадна төлөвлөлтөөр шинээр барих, өргөтгөх зам, хурдны зам нь энэ төвтэй шууд холбогдох юм байна. Тиймээс одоо үйл ажиллагаа явуулж байгаа 7000 гаруй автомашины худалдаа, үйлчилгээ эрхэлдэг газруудыг шинэ техникийн зах руу нүүлгэснээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал 40 орчим хувиар буурна гэж тооцжээ.

“Авто худалдааны цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөөг боловсруулахдаа  энэ чиглэлээр худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй уулзалт зохион байгуулж санал авсан бөгөөд тэдний саналыг тусгажээ.

НИТХ-ын төлөөлөгчид,  “Авто худалдааны цогцолбор” байгуулах асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаа ч хэд хэдэн эргэлзээтэй, цаашид сайжруулах шаардлагатай асуудал байгааг хэлсэн юм.

Тухайлбал, “Авто худалдааны цогцолбор” байгуулснаар шинэ захад худалдаа эрхлэх газрыг зохицуулсан журам байх шаардлагатай, “Авто худалдааны цогцолбор” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрэм, чиг үүргийг тодорхой болгох, давхар түрээслэх, нэг хүн хэдэн хэдэн газар авч болох үгүйг зохицуулах,  хэзээнээс газрын дуудлага худалдааг эхлүүлж, авто худалдааны газруудыг нүүлгэн шилжүүлэх, одоо худалдаа үйлчилгээ явуулж байгаа 7000 гаруй иргэн, аж ахуйн нэгжид давуу эрх олгох эсэх зэргийг маш тодорхой болгож хийх ажлын нарийвчилсан төлөвлөгөөгөө  боловсруулах шаардлагатай байна гэсэн юм.

НИТХ-ын хуралдаанаар төлөөлөгчдийн хэлсэн саналын дагуу “Авто худалдааны цогцолбор” барьж байгуулах зарим арга хэмжээний тухай асуудлыг дахин боловруулж НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр тогтоол баталлаа.

НИТХ-ын Тэргүүлэгчид энэ асуудлыг 3 дугаар сард хэлэлцэн шийдвэрлэж, НИТХ-ын нэгдсэн хуралдаанд нийслэлийн Засаг дарга танилцуулахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    10 цаг 12 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    10 цаг 38 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    10 цаг 39 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    11 цаг 42 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    12 цаг 20 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    12 цаг 37 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    12 цаг 57 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    13 цаг 0 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    14 цаг 1 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    14 цаг 11 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    15 цаг 5 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    15 цаг 8 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    15 цаг 25 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    16 цаг 9 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    16 цаг 56 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    17 цаг 11 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    17 цаг 52 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    18 цаг 16 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    18 цаг 19 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    18 цаг 25 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК