
Валютын ханшийн тус өсөлттэй холбогдуулан Хүнд нөхцөл байдлын гэрчилгээг гаргуулахаар Монголын Үндсэний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд компани хувь хүмүүс маш их хандаж байгаа бөгөөд ам.долларын ханш цаашдаа ч зогсохгүй өсөх хандлагатай байгаа аж. Засгийн газар арга хэмжээ авахгүй байгаа учир МҮХАҮТанхим нийт бизнес эрхлэгчдийн нэрийн өмнөөс Монгол банк болон УИХ-д мэдэгдэл гаргахаар ажиллахаар болсон гэдгээ мэдэгдлээ.
Иймд бизнес эрхлэгчид валютын ханштай холбоотойгоор өөрийн компанид учирсан бодит хохирлын хэмжээ холбогдох материалын хамт МҮХАҮТ-т ирүүлж ирэх сарын 07-ны өдрийн 10.00 цагт МҮХАҮТ-ын 507 тоотод болох “ВАЛЮТЫН ХАНШИЙН ӨСӨЛТ БИЗНЕСТ НӨЛӨӨЛЖ БУЙ БАЙДАЛ” хэлэлцүүлэгт оролцон өөрсдийн санал бодлоо илэрхийлэн оролцохыг МҮХАҮТ-аас мэдэгджээ.
Т.Хулан