
Улсын Их Хурлаас 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн дагуу батлагдаж тойргийн шүүх байгуулагдсантай холбогдуулан 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн прокурорын газраас санаачлан, Архангай, Баянхонгор аймгийн прокурорын газар, Өвөрхангай аймгийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхийн шүүгч нарыг оролцуулан хамтарсан зөвлөгөөний зохион байгуулжээ.
Тус зөвлөгөөнөөр тойргийн шүүх байгуулагдсантай холбогдуулан гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар санал бодлоо солилцож тодорхой шийдэлд хүрч ажиллахаар болжээ.