Мөн олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Ерөнхий хэлэлцээрийн дагуу тус санд Монгол Улсын эзэлж буй 51.1 сая Зээлжих тусгай эрхийг 72.3 сая болгож нэмэхээр Засгийн газраас өргөн мэдүүлэх төсөлд тусгасан байна.
Түүнчлэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд байршилтай "Бизнес шанд" ХХК-ийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо. Дээрх компани архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө өөрийн хүсэлтээр хүчингүй болгох санал ирүүлжээ.

Сэтгэгдэл (1)