
Зүүн 3 аймгийн 12 суманд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний голомтын бүсэд дайчлагдан ажиллаж байгаа иргэдийн томилолт, вакцин, оношлуур, зүү тариур, ариутгал халдваргүйтгэлийн бэлдмэл, багаж хэрэгсэл худалдан авахад урамшууллын зардалд шаардагдах 5,8 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Шүлхийн голомтод өнөөдрийн байдлаар 665 өрхийн 2,2 сая малыг вакцинжуулаад байна. Өвчилсөн 3016 үхрийг усгажээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.