
Монголын хувийн автобусны эзэд-жолооч нарын холбоо, Нийслэлийн тээврийн газар хамтарч нийтийн тээврийн хэрэгслүүдийг нэгдүгээр эгнээгээр зорчиход хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах зохицуулагчаар оюутнуудыг ажиллуулахаар болжээ. Ийм ажил хийсэн оюутныг өдрийн 15 мянган төгрөгөөр цалинжуулахаар болсон аж. Оюутан залуусыг дээрх ажилд татан оролцуулахтай холбоотойгоор өнөөдөр 12.00 цагаас Нийслэлийн тээврийн газарт сургалт зохион байгуулах юм байна.