
Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодод байнгын хяналтын 8, ариутгал халдваргүйжүүлэлтийн 4 нийт 12 цэгт Хэв журмын цагдаа-8, Замын цагдаа- 8, Онцгой байдал- 8, Мэргэжлийн хяналт- 8, Мал эмнэлэг- 9 нийт 40 албан хаагч 12 автомашинтайгаар хяналт шалгалтыг явуулж, 584 тээврийн хэрэгсэл, 2304 зорчигчдод үзлэг шалгалт хийж, 395 ширхэг сэрэмжлүүлэг тараан, Хэрлэн,Тэрэлжийн уулзвар,Налайх 4-р зөрлөг, Яармагийн постуудад 940 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийн, голомтын бус бүсээс 14 адуу 4.418тн үхрийн мах, 17.75 тн хонины мах, 2.3 тн адууны мах, 0.847тн ямааны мах, 7.35тн тэмээний мах, дайвар бүтээгдхүүн 2,65тн, Борц 25кг, Үхрийн шир 14 ширхэг, сүү 158 литр, хонины нэхий 101 ширхэг, ямааны арьс 101, адууны шир 2, өндөг 86400 ширхэг, аарц 5кг-ыг илрүүлэн үзлэг хийж, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн нэвтрүүлсэн, гарал үүслийн гэрчилгээгүй зөрчил гаргасан 2 иргэнд 60,000 төгрөгийн шийтгэвэр ноогдуулсан байна.
Сэтгэгдэл (1)