
Тодруулбал, Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр Увс, Ховд, Баян-Өлгий аймагт 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний /НӨАТ-гүй/ үнийг айл өрхөд 72 төгрөг, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад 105 төгрөг, уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрийн төлөх тарифыг 130 төгрөг болгон нэмэхийг баталжээ. Энэхүү тарифыг гуравдугаар сарын 15-ны өдрөөс мөрдөх юм байна.
Баруун бүсийн хэрэглэгчдийн үнэ тарифыг шинэчлэн тогтоосноор уул уурхайн олборлох, боловсруулах аж үйлдвэр болон бусад байгууллагын үнэ тариф Төв, Зүүн, Алтай-Улиастайн бүсийн одоогийн мөрдөж буй тарифтай адил төвшинд хүрч, айл өрхийн тариф 15 хувиар хямд болохыг Эрчим хүчний хорооноос мэдээллээ.
Сэтгэгдэл (1)