
Манай сүмочид Монголыг Японд таниулах, сурталчлахад ихээхэн хувь нэмэр оруулж, хоёр орны найрамдал, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Энэ жилийн Осака башёд Монголын 27 бөх зодоглох бөгөөд зүүн жигүүрийг 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, баруун жигүүрийг 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж нар тэргүүлэн барилдах юм.
Ерөнхий консул Ч.Куланда Осака башёд амжилттай барилдахыг ерөөж, цаашид уламжлал болгон жил бүр Ерөнхий консулын газартаа зочилж байхыг хүслээ. Аваргууд энэ саналыг баяртайгаар хүлээн авч, хэрэгжүүлэхээ амлав.
Манай сүмочид Осака дахь “өөрийн газар шороонд” зочилсноо ихэд бэлэгшээн, Төрийн сүлдэндээ хүндэтгэл үзүүлэв.