
Хөвсгөл аймагт өнөөдөр Мөсний баяр болно. Энэ өвлийн хувьд дулаахан
байгаатай холбогдуулан тус баярыг Хатгалаас 25 км-ын зайтай орших Эртний
далай жуулчны баазын ойролцоо хийх ба мөсөөр хийдэг томоохон
бүтээлүүдийг хуурай газарт хийх юм байна.
Ирэх зун Чандмань-Өндөр
суманд “Алунгоо ээжийн сургаалийн баяр” хийхээр төлөвлөж байгаа учраас
мөсөн хотхоны бүтээлүүдийг уялдуулан бүтээх ба гадаадын мэргэжлийн
хүмүүсийг авчирч хийх аж.