
Шимтгэлийн орлого ба тэтгэврийн даатгалын сангийн зарлагын зөрүүнээс гарах алдагдал ДНБ-ий хоёр орчим хувьтай тэнцэх болжээ. Мэргэжилтнүүдийн тоогоор энэ алдагдал ойрын 35 жилд ДНБ-ий 12 хувьтай тэнцэхээр байгаа аж. Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал Төр, засгийн нуруун дээр төсвийн дарамт , ачаалал болж ирнэ. Иймээс тэтгэврийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт хийхээс өөр аргагүй байгаа аж. Тэтгэврийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах талаар дэлхийн улс орнуудад нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг өсгөх, тэтгэвэрт арах насыг нэмэгдүүлэх, тэтгэвэр тогтоох хөнгөлөлттэй нөхцлүүдийг цөөрүүлэх, тэтгэврийн даатгалын санд Засгийн газраас өгөх санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг түгээмэл арга хэмжээг нэмэгдүүлдэг байна. Харин манай улсын хувьд тэтгэврийн даатгалын шинэчлэлийг үр дүнтэй хийнэ гэвэл эдгээрээс оновчтойг нь сонгож болх аж.
Харин тэтгэврийн насыг нэмэгдүүлж 67 болгосон талаарх мэдээллийг албаныхан үгүйсгэж байна. Одоогоор тэтгэврийн насыг 67 болгох тухай ямар ч түвшинд санал боловсроогүй, шийдвэр төлөвлөгдөөгүй байгаа аж. Харин Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын хувьд тэтгэвэрт гарах дундаж нас 67 байдаг гэнэ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)