
МН мэдээллийн төвд 11.00 цагт Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “1000 ээжийн баяр”-ын талаарх мэдээллийг сонирхоорой.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл болон бусад холбогдах байгууллагуудад танилцуулах уулзалт өнөөдөр Нийслэлийн засаг захиргааны 5-р байрны иргэний танхимд 10-12 цагийн хооронд болно.
Хан-Уул дүүргйин Соёлын ордонд 15.00 цагаас ХУД-ийн иргэдэд Бамлан хамгаалах төрийн үйлчилгээ Зэвсэгт хүчний цэргийн анги байгууллагын үйл ажиллагааг сурталчлах "Иргэн -Цэргийн бахарлын өдөр"-ийг зохион байгуулах гэж байна.
“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд 11.00 цагаас Монголын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нэгдсэн холбоо, Монголын эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо, ЭМШУИС-тай хамтран хүнсний ногоонд хийсэн судалгааны дүнд хүний эрүүл мэндэд хортой бодис илэрсэн тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.