
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар АНУ-ын Станфордын их сургуульд болж буй Пан Азийн хөгжмийн 10 дахь удаагийн наадмын үеэр 2014 оны 2 дугаар 28, 3 дугаар сарын 1, 2-нд Монголын урлагийн тоглолтуудыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Станфордын их сургуультай хамтран зохион байгууллаа. Нийт 28 хүнтэй урлагийн багийн бүрэлдэхүүнд УДБЭТ-ын дуучин Э.Амартүвшин, Ө.Уянга, Д.Хүрэлбаатар, Ц.Ариунаа, Ш.Наранчимэг, М.Даваадорж, бүжигчин Б.Саруул, Э.Эрдэнэжаргал, “Домог” хамтлаг, хөөмийч Э.Баатаржав, уртын дуучин Б.Мөнхбаатар, Х.Эрдэнэцэцэг, поп дуучин С.Наран, бүжигчин Б.Норовбанзад, Д.Баярт, Ч.Мэндсайхан, Ж.Номгонмаа, Л.Тэмүгэ, Б.Ганчимэг зэрэг манай улсын нэрт уран бүтээлчид багтсан байна.