
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын VIII багийн Чимидийн толгой гэдэг газарт хаваржиж буй малчин Г-ын үхэр боомоор үхжээ. Нэг үхэр нь хоёрдугаар сарын 22-ны орой хотондоо үхсэн байна. Чихийг нь аймгийн ҮХААГ-ын лабораторид шинжлүүлэхэд боом гэсэн хариу гарсан аж.
Тиймээс Мөрөн сумын Засаг даргын захирамж гаргаж 26-наас эхлэн 14 хоног хөл хорио тогтоожээ. Өвчний голомтод хоёр өрхийн есөн ам бүл, дөрвөн адуу, 61 үхэр, 41 хонь, 17 ямаа, гурван нохой байгаа аж. Одоогоор мал , амьтан нэмж өвчлөөгүй гэлээ.