
Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодод байнгын хяналтын 8, ариутгал халдваргүйжүүлэлтийн дөрвөн цэгт холбогдох мэргэжлийн байгууллагууд 24 цагийн турш хяналт тавин ажиллаж байна. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлд байгаа 297,767 толгой малыг вакцинжуулна. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын 3 сарын 2-ны 20:00 цагийн мэдээгээр нийслэлийн 9 дүүргийн 176 өрхийн 7869 малыг вакцинжуулжээ. Вакцинжуулах ажил үргэлжилж байна гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.