Манай залуучууд сүүлийн үед гадаад орноор явган болон дугуйтай аялалуудыг ихээр хийж байгаа бөгөөд үүний нэг жишээ бол бидний сайн мэдэх Амай буюу Ж.Золжаргал юм. Тэрээр энэ сарын 5-н буюу лхавга гарагийн 18.00 цагт Монголын Залуучуудын Холбооны нээлттэй танхимд “Гадаад орноор аялах нь” сонирхолтой лекцээ аялал сонирхогч залуучууддаа зориулан уншихаар болсон байна. Тэрээр МЗХ-ны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын корпорацийн урилгаар энэхүү лекцээ уншиж байгаа бөгөөд лекцэнд хамрагдсан хүн бүр Амай- Монгол Бадарчин цуврал номыг хөнгөлттэй үнээр худалдаж авах эрхтэй болох юм. МЗХ-ны дэргэдэх Залуучуудын аялал жуулчлалын корпораци нь он гарсаар нар харах ёслол, тэрэлжийн нохойтой аялал мөн “Монгол залуус - Дэлхийн аялагч” уриан дор гадаад орнуудад аялал зохион байгуулж байгаа гэдгийг мэдэх байх Монгол орныхоо өнцөг булан бүрт мөн дэлхийн аль ч улс орон руу хүссэн аялал, уулзалт хийхийг хүссэн хүн бүрт нээлттэй боломжийг олгож байгаа юм байна.


Т.Энхэлээ
Сэтгэгдэл (6)