
Зөвлөгөөнөөр 2013 онд тус прокурорын газраас хийсэн ажил болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын ажилд гарсан ололт амжилт, алдаа дутагдал мөн 2014 онд тус Прокурорын газраас дэвшүүлсэн зорилтыг танилцуулж, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нараас нийтлэг гаргаж буй зөрчил дутагдлын талаар хэлэлцэж, цаашид хүрэх үр дүнгийн талаар харилцан ярилцжээ.
Мөн уг зөвлөгөөнөөр 2014 онд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн хугацаа сунгалтыг багасгах, эрүүгийн хэрэг болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хуулийн анхны хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэх, түдгэлзүүлсэн хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх, үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэхгүй байх, шүүхээс нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд хэрэг буцаахгүй байх, хуульд заасан хөнгөн хэрэг бүрийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, хамтарсан зөвлөгөөнийг тогтмол цаг хугацаанд зохион байгуулж байхаар шийдвэрлэж ба 2014 оны 02 дугаар сард шийдвэрлэх хэргийн график төлөвлөгөөний биелэлтийг тооцож улмаар 03 дугаар сард шийдвэрлэх хэргийн график төлөвлөгөөг хэлэлцэн баталсан байна.