
Уг үзэсгэлэн эмэгтэй уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг гадаад, дотоодод сурталчлан таниулах зорилготой. Эмэгтэй уран бүтээлчдийн үе үеийн төлөөлөгчдийн дүрслэх урлагийн олон төрөл жанруудаас бүрдсэн энэхүү үзэсгэлэнгээс олон сайхан бүсгүйчүүдийн уран бүтээлийг нэг дор үзэх боломж ийнхүү нээгдэх юм. Үзэсгэлэн энэ сарын 17-ныг дуустал МУЭХ-ны үзэсгэлэнгийн арт галерейд олон нийтийн хүртээл болно.