
"Монголын хувийн автобусны эзэд-жолооч нарын холбоо", "Нийслэлийн тээврийн газар" хамтарч нийтийн тээврийн хэрэгслүүдийг нэгдүгээр эгнээгээр зорчиход хөдөлгөөний аюулгүй байдлыг зохицуулах зохицуулагчаар оюутнуудыг ажиллуулахаар болсон талаар бид мэдээлсэн. Ингэснээр оюутнууд өдрийн 15 мянган төгрөгийн цалинтай ажиллах юм. Энэ талаар холбогдох албаны хүнээс тодруулахад "Өнгөрсөн бямба гарагт оюутнуудыг сургалтанд хамруулсан. Нийтийн тээврийн газраас санхүүжилт орсон даруйд албан бус зохицуулагчдыг ажиллуулж эхэлнэ. Энэ төсөлд Механик инженерийн сургуулийн оюутнуудыг ажиллуулахаар болсон" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/