Өнгөрсөн онд 20 жилийнхээ ойг тэмдэглэсэн “Хурд” хамтлаг өөрсдийн дурсамж хөшөөтэй болохоор бэлтгэж байгаа аж. Тэд өмнө нь алтан пянзаа Холливүүдэд хэвлүүлж, өөрийн нэрийн богино цамц, цаг, бөмбөрийн цохиур зэргийг цөөн тоогоор хэвлүүлж худалдаанд гаргаж байсан.
Тэгвэл энэ удаа хөшөөтэй болох саналыг тус хамтлагийг фэнүүд санал болгосон байна. Хөшөө босгохтой зэрэгцэн “Хурд” хамтлагийн фэн клубыг байгуулах юм байна. Одоогоор клубт 100 гаруй хүн элсэхээр мэдүүлгээ өгсөн аж. Тэд хамтлагт зориулсан түүхэн ном, гэрэл зургийн цом гаргахаар мөн бэлтгэж байгаа аж. Харин дурсамж хөшөөний загвар зургийн уралдааныг ирэх долдугаар сар хүртэл зарлаж, хөшөөг аравдугаар сар гэхэд бэлэн болгоно гэв. 
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)