
Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл болон Соёл спорт, аялал жуулчлалын яамнаас уламжлал болгон зохиодог “Бүргэдийн баяр” маргааш “Чингисийн хүрээ” жуулчны баазад болно. Энэ жилийн наадам өргөн цар хүрээг хамарч, 500 гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ. Мөн алс хязгаарын Увс, Завхан зэрэг 10 гаруй аймгаас төлөөлөгчид иржээ. Энэ өдөр бүргэдтэй үзүүлбэр болон Баян-Өлгий аймгийнхны урлагийн тоглолт болох юм.
24tsag.mn