
Уг үйл ажиллагаа энэ сарын 5-ны 11.00 цагт болох юм. Энэхүү бүтээлийг 20 гаруй залуу уран бүтээлч өөрсдийн уран сэтгэмж чадвартаа тулгуурлан эмэгтэйчүүдийн амьдралын олон өнгө, төрх, хэв маягийг илэрхийлж гаргаж ирэхийг зорьсон байна. Энэ нь нийгэмд шаардлагатай сэдвүүдийг урлаг уран бүтээлчдээр дамжуулан нийгэмд тэр дундаа хүмүүсийн сэтгэлгээнд нөлөөлөх арга бөгөөд орчин үеийн дэлхийн чиг хандлага болоод байгаа юм.
Т.Энхэлээ