
Уг уулзалтын хүрээнд аймгийн прокурорын газраас захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн чиглэлээр улсын байцаагч нарын гаргадаг нийтлэг алдаа дутагдал, анхаарвал зохих зарим асуудлууд болон өнгөрсөн 2013 онд МХГ-аас шинжээчийн дүгнэлт гаргаж цагдаагийн газарт шилжүүлсэн хэрэг материалын шийдвэрлэлтийн талаар мэдээлэл солилцсон байна.
Мөн Мэргэжлийн хяналтын газраас хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн тохиолдолд шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой тулгамдаж байгаа асуудлууд болон цаашид улсын хилээр орж ирж байгаа эмийн хэрэгслийг зохистой түвшинд барих, орон нутгийн онцлогтой холбоотойгоор уул уурхайн тэсэрч дэлбэрэх болон химийн бодисийн зүй зохистой хэрэглээг хангахад тавих хяналтыг сайжруулж прокурор, тагнуул, онцгой байдлын газартай хамтарч ажиллахаар болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/