
Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав УИХ-ын гишүүн О.Баасанхүү хоёр уулзалт зохион байгуулсан байна. Уулзалтын үеэр О.Баасанхүү гишүүн Д.Дорлигжав прокурорт хэд хэдэн хүсэлт тавьж, харилцан ярилцжээ. Тодруулбал, Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газрыг АТГ-т харьяалуулсанаар АТГ-ыг хэн шалгах вэ?. Энэ газрыг Тагнуулын Ерөнхий газрын дэргэдэх Мөрдөн байцаах алба шалгавал ямар вэ гэх мэт саналыг тавьсан байна.
Мөн өнөөгийн эрхзүйн тогтолцоо, зарим томоохон хэргүүдийн талаарч ярилцсан сурагтай. Харин нөгөө талаар О.Баасанхүү гишүүнийг Д.Дорлигжав прокурортой Х.Тэмүүжин сайдыг Ёсзүйн хороогоор шалгуулах болсон талаараа ярилцсан гэх хардлага ч зарим хүмүүсийн дунд бий болоод байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)