
Сүүлийн үед манай улсыг шатахууны хомсдолд орсон гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр гарах болсон. Тэгвэл холбогдох яамнаас шатахууны хомсдолд ороогүй гэдгийг мэдэгдлээ. Манай улс өчигдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 35 хоногийн газрын тосны нөөцтэй байгаа аж. Үүнээс А-80 автобензин 43 хоногийн нөөцтэй байгаа бол Аи-92 автобензин 32, дизелийн түлш 42, ТС-1 22 хоногийн хэрэгцээг хангахаар байгаа аж.
Т.Хулан