
МХЕГ-аас 2014 онд Эрсдэлийн удирдлагын тогтолцоог бүрдүүлэх, эрсдэлийн удирдлагын стратегийг боловсруулан хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтын хүрээнд Эрсдэлийн удирдлагын багаас ОУСК-тай хамтран олон улсын зөвлөх Дональд Макрей, Флорентин Бланк нараар удирдуулсан “Эрсдэлийн удирдлагын стратеги” сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалтаар олон улсын Эрсдэлийн удирдлагын ISO31000 стандарт болон түүнд суурилсан бусад эрсдэлийн удирдлагын загваруудыг судлан, улмаар МХЕГ-ын эрсдэлийн удирдлагын стратегийг боловсруулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд бизнесийн хууль сахин биелүүлэлтийн удирдлагын стратегийг боловсруулах, МХЕГ-ын эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлсэн 4 жилийн үр дүнд дүн шинжилгээ хийж цаашид авч хэрэгжүүлэх зөвлөмжийг боловсруулах ажлыг хийлээ.
Тус сургалтыг МХЕГ, НМХГ-ын удирдах ажилтан, улсын байцаагч, 21 аймаг 6 боомтын удирдах ажилтан, улсын байцаагчдын дунд 6 үе шаттай зохион байгуулснаар эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх мэдлэг, чадварыг хүн бүрт төлөвшүүлж, нэг ойлголттой болгох зорилтоо хангаж байна.
Сургалтын үр дүнд МХЕГ-ын Эрсдэлийн удирдлагын стратеги болон Бизнесийн хууль сахин биелүүлэлтийн удирдлагын стратегийн баримт бичгүүдийн төслийг боловсруулан хэлэлцүүлэх юм.