Олон улсын эмтэйчүүдийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Сүхбаатар дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ээждээ барих бидний бэлэг” Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр Монголын хүүхдийн ордонд боллоо.Энэ удаагийн хүндэтгэлийн баярт дүүргийн Засаг даргын зөвлөх Р.Оргил, Засаг даргын орлогч Л.Нармандах, Засаг даргын орлогч Х.Болормаа, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч П.Анхтуяа, Н.Баярсайхан, Ч.Даваажав, эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Г.Цолмон, ЗДТГ-ын удирдлагууд болон хороодын ажлын алба хүндэтгэл үзүүлж, МХО-ны авъяаслаг сурагчид азай буурлуудадурлагийн тоглолтоор бэлэг барьж, ээжүүддээ баярын мэндчилгээ хүргэсэн юм.
Уг арга хэмжээнд өнгөрсөн жил 6131 ээжүүдийг хүлээн авч байсан бол энэ жил 6570 ээжүүдийг хүлээн авлаа.



















































