
118 жилийн түүхтэй энэ барилга өмнө нь Эх дагинын сүм нэртэй байсан бөгөөд Дашчойлин хийдийнхэн энэхүү барилгыг Дондогдулам хатны музей болгох хүсэлтэй байгаа аж. Харин ССАЖ-ын сайд соёлын өвийг хамгаалах талаар өрнүүлж байгаа олон үйл ажиллагаатайгаа уялдуулж энэхүү барилгыг музей болгох нь зүйтэй хэмээн үзжээ.
Монгол улсад циркийн зориулалттай барилга 1971 онд баригдсан ч 2007 онд хувьчлагдсанаар циркчид хуучин циркт /Бөмбөгөр ногоон/ бэлтгэл сургуулилтаа базаасаар ирсэн юм. Гэтэл толгой хорогдож байгаа ганц байрыг нь сүм хийдэд өгөх болсонд тэд дургүйцэж эсэргүүцлээ илэрхийлэхээр болжээ. Циркчид ирэх даваа гарагт энэ тухай хэлэлцэхээр болсон бөгөөд цаашид өөр бэлтгэлийн байртай болтлоо энэ байраа чөлөөлөхгүй гэсэн байр суурьтай байгаа гэнэ.
А.Анар