
2013 оны мэдүүлгээ шинэчлэн мэдүүлвэл зохих 51 гаруй мянган мэдүүлэг гаргагчдын 99,98 хувь нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд цахимаар шинэчлэн мэдүүлж, цаасан хэлбэрээр бүртгүүлсэн байна.
Мэдүүлгээ хуулийн хугацаанаас хожимдуулж мэдүүлсэн зургаа, мэдүүлгээ гаргаж өгөөгүй тав, нийт 11 мэдүүлэг гаргагч байгаагаас төрийн тусгай албан хаагч хоёр, аймгийн ИТХ-ын төлөөлөгч нэг, төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан дөрөв, төрийн өмчит хуулийн этгээдийн ТУЗ-ын хараат бус гишүүн гурав, төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтан нэг байгаа аж.
Урьд оны дүнтэй харьцуулахад мэдүүлгээ хуулийн хугацаа хожимдуулсан болон гаргаж өгөөгүй мэдүүлэг гаргагч албан тушаалтан 0.06 хувиар багассан дүнтэй байна.
Д.Дуулим