
Эхний ээлжинд Дархан, Орхон, Увс, Ховд, Төв зэрэг зургаан аймагт 1000 айлын орон сууц барихаар судалгааны ажилдаа орсон байна. Тус ажлын хүрээнд газрын нөөц, инженерийн дэд бүтцийн хангамжийн хүчин чадал, одоо эхэлсэн болон төлөвлөсөн орон сууцны явц зэргийг тооцож үзээд байгаа аж. Уг байруудыг 7 хувийн хүүтэйгээр борлуулахаар судалж байгаа гэж Ерөнхий сайд хэллээ. Тус ажлыг 4 дүгээр сараас эхлүүлэх юм байна.
Т.Хулан