Мод, нүүрсийг нийтийн эзэмшлийн гудамж талбайд болон хүнсний худалдаа эрхэлдэг зааланд худалдаалахыг хориглосон шийдвэрийг Нийслэлийн удирдлагууд гаргалаа. Мөн тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн зам дээр худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоох юм байна.Тиймээс уг захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Мэргэжлийн байгууллагууд нийтийн эзэмшлийн талбайд үзлэг шалгалт явуулж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах ажлыг зохион байгуулах ажлыг хийх юм байна. Хэрэв дүүргээс зөвшөөрөгдсөн цэгээс бусад нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа үйлчилгээ эрхэлсэн тохиолдолд захиргааны харицулага хүлээлгэх аж.
Т.Хулан





















































Сэтгэгдэл (1)