Хорих ангиас суллагдсан, өөрийн гэсэн орон гэргүй иргэдийг хүлээн авч, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн арваннэгдүгээр сард ХЗЯ, ШШГЕГ, “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллага хамтран ажиллах гэрээ байгуулсан аж. Тус төрийн бус байгууллага нь хорих ангиас суллагдсан иргэдийг орон байр, хувцас, хоол ундаар хангах, шаарддагатай бичиг баримтыг бурдүүлэх, ажлын байранд зуучлах ажил эрхэлдэг аж.Хамтран ажиллах гэрээний дагуу 2013 онд хорих ангиас суллагдсан дөрвөн иргэн тус төвд байрлаж, амьдралын зөв хэв маягт суралцан нийгмийн өөрчлөлтөд дасаж зохицох чадвар эзэмшээд багагүй хугацаа өнгөрчээ. ШШГЕГ, “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагынхан энэ онд хамтын ажиллагааг улам өргөжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд хорих ангиас суллагдаж нийгмийн амьдралд орох 78 иргэний судалгааг ШШГЕГ-аас тус байгууллагад хүргүүлжээ.
Д.Ундрах /24tsag.mn/




















































