
Сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноо авсан нэг хүнийг тухайн ажлын байранд томилуулах саналыг Нийслэлийн засаг даргад хүргүүлжээ. Энэ дагуу сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилгоо хийж эхэлсэн байна.
Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан бөгөөд уг ажлын байрны тодорхойлолтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээ байгуулах бэлтгэл ажил хангагдаж байна. Хөдөлмөрийн гэрээний төсөлд Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо, НЗДТГ-ын холбогдох хэлтсүүдээс санал авч байгаа юм байна.