
“Хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа, учирч буй хүндрэл, цаашид хамтран зохион байгуулах ажил” нэрийн дор зохиогдсон уг зөвлөгөөнөөс энэ онд аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлуудаа төлөвлөн баталж хариуцах обьектуудыг тогтоож өгсөн байна.
Тэдгээрийн дотор аймгийн хэмжээнд сүүлийн үед ихээр үйлдэгдэх болж, эзэн холбогдогч нь илрэхгүй байгаа мөнгөн эдлэлийн хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, сэрэмжлэх асуудлаар тодорхой ажлуудыг төлөвлөжээ.
Түүнчлэн зөвлөгөөнд оролцогсдын дунд танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион явуулж ялагчийг гэр бүлийн хамт ЦЕГ-ын “Сүүж уул” амралтанд 3 хоног үнэ төлбөргүй амрах эрхийн бичгээр 2, 3-р байрыг цахилгаан бараагаар шагнаж урамшуулсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/