
Хүнсний талон олгогдохгүй байна гэсэн асуултад хүнсний талон олголтыг 4 дүгээр сар хүртэл хойшлуулсан гэж Нийгмийн халамж үйлчилгэний ерөнхий газраас хариулсан байна.
Барилгын салбарт гадаадаас ажиллах хүч авахгүй байх хэрэгтэй гэсэн санал нэлээд ирсэн бөгөөд энэ тоог багасгах бодлого баримталж ажиллаж байна гэж Хөдөлмөрийн яам мэдэгджээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлээ.