Завхан аймгийн Прокурорын газраас 2014 оны эхний 2 дугаар сард, тус аймгийн Цагаанхайран, Цагаанчулуут, Отгон, Шилүүстэй зэрэг 4 сум, Улиастай сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Завхан их сургууль, Аймгийн нэгдсэн эмнэлэг, 1, 2, 3,4-р бүрэн дунд сургууль, СУИС-ын харъяа хөгжим бүжгийн коллеж, Зэвсэгт хүчний 325-р анги, Онцгой байдлын хэлтэс зэрэг 10 байгууллагад хүрч ажилласан ба сумдын удирдлага, Тамгын газар, байгууллага аж ахуйн нэгжүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хамрагдаж нийт 1400 гаруй иргэдэд прокурорын байгууллагын үйл ажиллагаа болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийж, хууль сурталчилах уулзалтуудыг зохион байгуулан ажиллажээ.Ийнхүү ажиллахдаа Монгол улсын Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, бодлого чиглэл, хуулийн байгууллагуудын шинэчлэл, шинээр мөрдөн эхлэж байгаа хуулиуд, Завхан аймгийн прокурорын газраас 2013 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохин байгуулсан ажил, ажлын тайлан, 2013 оны аймгийн эрүүгийн нөхцөл байдлын талаар аймгийн прокурор Н.Доржсүрэн болон бусад прокурорууд мэдээлэл хийжээ.
Мөн сум, орон нутгийн хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа болон холбогдох албан тушаалтнуудын үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь заавар, зөвлөгөө, зөвлөмж өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсож 1500 орчим брошур, материал тарааж ажиллажээ.
Улсын Ерөнхий Прокурорын газраас 2014 оныг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх жил болгосонтой холбогдуулан олон төрөл, чиглэлийн ажил зохион байгуулах тухай мөн иргэд, байгууллага, хамт олныг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах талаар уриалан ажилласан байна.
Хойшид аймгийн Прокурорын газраас тус аймгийн бусад бүх сумдуудаар дээрх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































