
Хөрөнгө оруулалт нь “царцсан” гэх барилгуудыг гүйцээж барих уу, эсвэл бүрмөсөн зогсоох уу гэдгийг өнгөрсөн долоо хоногт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Энэ үеэр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн алинд нь илүү царцсан барилга байгааг тодорхойлов. Ингээд үзвэл Дундговь болон Завхан аймагт хамгийн олон царцсан барилга байгаа аж. Тус барилгууд нь зогссон шалтгаан нь хэрэгжих боломжгүй төслийг УИХ-аар оруулж батлуулсан эсвэл судалгаа, төсөв нь тодорхойгүй, гэрээгээ байгуулаагүй төслийг гуйлтаар шахам батлуулсантай холбоотой аж. Тэгэхээр үүнд хэн, ямар хариуцлага хүлээх вэ гэдэг дээр нэр бүхий зарим гишүүд асуулт тавьж байгаа юм. Тэгвэл тухайн дүүргээс сонгогдсон эрхэм гишүүдээс гадна барилгын үйл ажиллагаанаас эхлээд салбар яамдын захиалга байсан гэдгийг онцлох ёстой хэмээн холбогдох газрынхан хэлж байна. Үндэсний аудитын газраас дараах барилгуудын ажлыг хойшлуулах ёстой гэж үзжээ.

Т.Хулан