
Хамтарсан зөвлөгөөнд дээрх 2 шүүхийн ерөнхий шүүгч, аймгийн прокурор Ц.Нямтайван нар нь “Шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаж байгаа хэргүүдэд хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдвээр тус тус мэдээлэл хийж, хэлэлцүүлэг явууллаа.
Зөвлөгөөнд шүүгч, прокуроруудаас гадна аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн бие бүрэлдэхүүн оролцож, шүүхээс нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаж байгаа хэргүүдийн үндэслэл шалтгаан, тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан ярилцаж зөвлөлдсөн нь үр дүнтэй ажил болов.
Д.Ундрах /24tsag.mn/