Манай Улсад жил ирэх тусам тээврийн хэрэгслийн тоо хурдацтайгаар нэмэгдэж байгааг статистик мэдээнээс харж болно.
1929 онд 20
1931 онд 121,
1940 онд 928,
1960 онд 10’835,
2002 онд 103’805
2013 онд 257,498 тээврийн хэрэгсэл тус тус бүртгэгдсэн байна. Зам тээврийн яамнаас ирүүлсэн мэдээгээр өнгөрсөн онд 49 000 тээврийн хэрэгсэл шинээр бүртгүүлэн улсын дугаар авчээ.
НИТХ-ын тогтоолын дагуу Улаанбаатар хотын зарим гудамж замуудад тээврийн хэрэгслийн улсын дугаарын ялгавартайгаар замын хөдөлгөөнд оролцуулдаг болсон ч тээврийн хэрэгслийн энэхүү механик өсөлт нь замын хөдөлгөөний түгжрэлийг нэмэгдүүлсээр байгаа юм. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд шинээр ямар зохицуулалт хийх нь зохистой талаар олон нийтээс санал авч эхэлсэн. Тэгвэл энэ санал асуулгыг шүүмжлэх иргэд байна. Тодруулбал, зарим иргэд Замын хөдөлгөөний түгжрэлийг сааруулна гэдэг санал асуулгаар шийддэг асуудал биш. Инженерийн зураг, шийдэл, оновчтой тооцоо, гаргалгаа, бүтээн байгуулалтаар шийдэгдэх асуудал гэж үзэж байгаа аж.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)