Дэлхий нийтээр жил бүрийн гуравдугаар сарын 10-наас давсны хэрэглээний талаарх мэдлэг дээшлүүлэх долоо хоногийн аян зарладаг уламжлалтай. Тэгвэл тус аяны хүрээнд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Зогс..
Хар... Давс багатайг нь сонго...” аяныг өнөөдрөөс эхлүүлэхээр болжээ. Энэхүү аяны талаархи хэвлэлийн бага хурал яг одоо “Монголньюс” мэдээллийн төвд болж байгаа юм.
Гурван цагаан хорны нэгт зүй ёсоор бичигддэг давсны хэрэглээг хязгаарласнаар дараах эерэг ач холбогдолтой. Үүнд:
-Цусны даралт багасна.
-Даралт буурснаар таны наснаас үл хамааран зүрх судасны өвчин үүсэх, цус харвах эрсдэл буурна.
-Хэрэв та өндөр даралттай бол давсаа бага хэрэглэснээр таны даралт дөрвөн долоо хоногийн дараагаас буурч эхэлнэ. Энэхүү эерэг үр дүнг харахын тулд хоолныхоо давсыг жаахан багасгаад үз.
-Давс бага хэрэглэснээр таны хэлний амтлах мэдрэмж сэргэн, хоол хүнсний жинхэнэ амтыг мэдрэх болно.
24tsag.mn



















































