
Сонгинохайрхан дүүргийн иргэдээс ашиглаж буй худгын тоог нэмэгдүүлж, иргэдэд ойртуулж барих тухай асуудлыг удаа дараа удирдлагуудад тавьж байгаа тул боломжтой эсэхийг судалж, шийдвэрлэж өгөхийг тус дүүргийн Засаг дарга М.Чинболд уламжилсан юм.
Харин Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Таггүй инженерийн шугам сүлжээний худгуудыг тагтай болгох ажлыг эрчимжүүлсэний дүнд багагүй худгуудыг тагтай болгосон ч үлдсэн шугам сүлжээний худгийг яаралтай тагтай болгох шаардлагатай байна” гэлээ. Мөн тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байрны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа талаар мэдээллээ.
Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав “Иргэдийн оролцоотой төсөв-2014 хэлэлцүүлгийн үеэр иргэдийн олонх нь сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх санал ирүүлсэний дагуу 2014 онд Багануур дүүрэгт Улсын төсөвт Концессийн гэрээгээр цэцэрлэг-бага сургуулийн 2 цогцолбор барихаар тусгасан. Харин үүнд дүүрэг ямар оролцоотой байх талаар мэдээлэл авах шаардлагатай байна” гэсэн мэдээлэл өглөө гэж Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.