Өнгөрсөн долоо хоногийн байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.6 хувь өсчээ. Өнөөдрийн байдлаар нэг кг хонины /ястай/ мах дунджаар 6765 төгрөг, үхрийн /ястай/ мах 8295 төгрөг, үхрийн цул мах 9870 төгрөг, адууны мах 6530 төгрөг, ямааны мах 5560 төгрөгийн үнэтэй байгаа нь 0.7 хувиар өссөн үзүүлэлт аж.Харин будаа, элсэн чихэр, бүх төрлийн гурилын үнэ өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй гарсан байна.
Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад манжин 0.3 хувь, байцаа 2.0 хувь, сонгино 2.3 хувь, лууван 4.2 хувь, төмс 4.4 хувиар тус тус өссөн байна.
Энэ сарын 5-ны байдлаар өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 4.7 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 2.3 хувиар өсч, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй гарчээ. Ургамал, цөцгийн тос, өндөгний үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй гарчээ.
Т.Энхэлээ




















































Сэтгэгдэл (1)