Увс аймгийн Прокурорын газраас 2013 онд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 165 ирснийг судалж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд танилцуулан 2014 онд аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөнд тусгуулж тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж уг төлөвлөгөөний дагуу “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулжээ.Уг хэлэлцүүлэгт аймгийн прокурорын газар, цагдаагийн газар, хүүхэд гэр бүр хөгжлийн хэлтэс, хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн нар болон сум багийн ажилтан, ТББ-ийн төлөөлөгч нар оролцон тус тус мэдээлэл хийж санал солилцсон бөгөөд хэлэлцүүлгийг аймгийн прокурор Т.Мөнхбаяр удирдаж явуулсан байна.
Тус хэлэлцүүлэг нь цаг үеэ олсон үр дүнтэй ажил болсныг оролцогч нар дүгнээд уг хэлэлцүүлгээс гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгайлан төлөвлөгөө боловсруулах, 2014 оны 5 дугаар сард аймгийн хэмжээнд иргэд, олон нийтийг хамруулсан өргөн хэлэлцүүлэг зохион байгуулах болон суурь судалгаа авах ажлын хэсэг байгуулах, дээрхи хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хамгаалах өрөө байгуулах, тусгай дугаарын утас ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/




















































Сэтгэгдэл (1)