МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж, нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран оюутны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цагийн ажлын системийг боловсронгуй болгох зорилгоор Монголд анх удаа Цагийн ажил хөдөлмөрийн яармагийг зохион байгуулахаар болжээ. Энэ сарын 13-нд 11-17 цагийн хооронд болох хөдөлмөрийн яармагт 15-20 ажил олгогч байгууллага оролцох бөгөөд нээлттэй ажлын байранд оюутан залуучуудыг шууд ажилд авах юм. Хөдөлмөрийн яармагт оюутнуудаас гадна ажлын бус, чөлөөт цагаараа цагийн ажил хийж орлого олох хүсэлтэй хүн бүр хамрагдах боломжтой.
24tsag.mn



















































