
Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодод байнгын хяналтын 8, ариутгал халдваргүйжүүлэлтийн 4 нийт 12 цэгт Хэв журмын цагдаа-7, Замын цагдаа- 7, Онцгой байдал- 5, Мэргэжлийн хяналт- 7, Мал эмнэлэг- 12 нийт 38 албан хаагч 12 автомашинтайгаар хяналт шалгалтыг явуулж, 1566 тээврийн хэрэгсэл, 4807 зорчигчдод үзлэг шалгалт хийж, 608 ширхэг сэрэмжлүүлэг тараан, Хэрлэн, Тэрэлжийн уулзвар, Налайх 4-р зөрлөг, Яармагийн постуудад орон нутгаас орж ирсэн нийт 1498 тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийн, голомтын бус бүсээс 12 толгой адуу, 12.8 тн үхрийн мах, 17.9 тн хонины мах, 1 тн адууны мах, 5.2 тн ямааны мах, 7.7 тн тэмээний мах, 0.5 тн гахайн мах илрүүлэн үзлэг хийж, мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээг үндэслэн нэвтрүүлсэн байна.
Д.Ундрах /24tsag.mn/