
Алслагдсан сургуулийн сурагчдын тээвэрлэх сурагчдын автобусны тусгай маршрутыг гаргаж явуулж эхэлсэн. Эхний ээлжинд “Зүүнсалаа-36-р сургууль”, “Нарангийн гол-62-р сургууль”, “Орбит-36-р сургууль”, “Их наран-36-р сургууль”, “Баянхошуу-36-р сургууль” гэсэн 5 чиглэлд сурагчдын автобус үйлчилгээнд явуулсан бол нийслэлийн Тээврийн газраас энэ сарын 4-өөс “Нисэх-120” мянгат чиглэлд их багтаамжийн автобусыг тусгай маршрутаар үйлчилгээнд явуулж эхэллээ. Энэхүү тусгай маршрутын автобусаар 114, 7, 60, 118, 41, 34, 63, 18, 15, 52, 75 дугаар сургуулийн сурагчдыг тээвэрлэх бөгөөд "Автобуснэг” ОНӨҮГ үйлчилгээ үзүүлж байна.
Т.Энхэлээ