
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого” нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордонд 2014 оны 01 дүгээр сарын 21-нд зохион байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын намрын чуулганы завсарлагааны хугацаанд эм хамгамжийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцахаар байнгын хорооны ажлын төлөвлөгөөнд тусгагдсан юм. Байнгын хорооны ажлын төлөвлөгөөний дагуу Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Д.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр /2014.03.11/ “IVCO” тарилгын шингэний үйлдвэр, МХЕГ-ын Үндэсний лавлагаа лабораторийн эм биобэлдмэлийн лаборатори, “Цомбо” эмийн үйлвдэр, “Монос” эм ханган нийлүүлэх байгууллагад ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Байнгын хорооны Ажлын алба, Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны холбогдох албан тушаалтнууд ажиллаж байна гэж тус Байнгын хорооны Ажлын алба мэдээлэв.