
15 насандаа багтраа өвчтэй хэмээн оношлогдсон Э.Эрдэнэбулган 2005 оноос гуурсан хоолой өргөсгөдөг Дексаметазон дааврын тариаг хийлгэж эхэлсэн нь ийнхүү түүний амь насанд аюултай нөхцөл байдал үүсгэжээ.
2012 оноос эхлэн охинд ханиалгах, хөлрөх, хавагнах, зүрх дэлсэх, тууралт цэврүү үүсэх шинжүүд тогтмол илэрч байгаа бөгөөд улмаар эмчилгээ охины бусад эд эрхтэнүүдэд сөргөөр нөлөөлж эхэлсэн байна. Сүүлийн гурван сар хэвтэрт байгаа охин огцом таргалж одоогоор 105 кг хүрчихээд байгаа гэнэ.
Манай улсад дааврын гаралтай өвчлөлийг оношилж цаашлаад эмчлэх боломжгүй. Тиймээс охиныг гадаадад яаралтай эмчлүүлэх шаардлагатай байгаа бөгөөд БНСУ-д эмчилгээ хийлгэхэд нийт 100 сая төгрөг зарцуулагдах аж.
Ингээд ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг Э.Эрдэнэбулган охинд сайхан сэтгэлт монголын ард түмэн минь тусалж дэмжинэ гэдэгт итгэлтэй байна.
Хандивын данс:
Хаанбанк: 5057326714
Төрийн банк: 13000064960
Голомт банк: 2800004350
Хас банк: 5000420951
Холбогдох утас: 94793385
Сэтгэгдэл (3)